МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийтийн тээврийн нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй гэж үзэж байна
2022.11.16
Зам, Тээвэр

Нийтийн тээврийн нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй гэж үзэж байна

УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.

Тэдний зүгээс хот хоорондын нийтийн тээврийн төрийн бодлого зохицуулалт сул, орхигдсон, автопарк, зогсоолын нөхцөл байдал муу байгаа талаар санал бодлоо илэрхийлж, тогтоосон цаг хугацаа, маршрутын дагуу нийгмийн үйлчилгээ үзүүлдгийн хувьд цаашид анхаарч үзэхийг хүсэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хувьд төрөөс нийтийн тээврийн талаар баримтлах нэгдсэн бодлогыг тодорхой болгох талаар Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллаж Засгийн газарт санал оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ