МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж байна
2022.11.21
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл энэ амралтын өдрүүдэд Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж байна.

Томилолтын эхний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводын үйл ажиллагаа, ажлын явцтай танилцаж, үйлдвэрийн удирдлага, ажилтнуудтай уулзлаа.

Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах,  нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг салбарын сайд Ж.Ганбаатар Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн талаар  танилцуулж, 99.5 мянган га талбайд 6 хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгосныг үйлдвэрийн удирдлагуудад  гардуулав.

Цаашид эдгээр талбайнуудад хайгуулын ажлыг үр дүнтэй гүйцэтгэж, нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатайг салбарын сайд уулзалтын үеэр онцолсон. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ