“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нийслэл Улаанбаатар хотод нээлтээ хийлээ
2022.11.21
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нийслэл Улаанбаатар хотод нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл хүнс-эрүүл амьдралын үндэс” уриан дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж, 21 аймагт нээлтээ хийгээд буй. Улаанбаатар хотод энэхүү хөдөлгөөний нээлт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр зэрэг зочдоос гадна хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочин, төлөөлөгч оролцлоо.

Арга хэмжээний үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлох юм. Мөн улс орны хэмжээнд, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголт, байр суурийг иргэд, олон нийт, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэж, хамтран ажиллахад арга хэмжээний гол зорилго чиглэлийг ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ