БЗД-ын  4,5,8,16 дугаар хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүд автомашинаа хүлээн авлаа
2022.11.18
Орон нутгийн хөгжил

БЗД-ын 4,5,8,16 дугаар хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүд автомашинаа хүлээн авлаа

Б.Саранчимэг гишүүнд УИХ-ын 22-р тойрог буюу Баянзүрх дүүргийнхээ иргэд сонгогчидтойгоо уулзах, тойрогтоо ажиллах үед иргэд болон эрүүл мэндийн төвүүдээс хамгийн ихээр ирдэг байсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, чанарыг сайжруулах, иргэдэд хүндрэлгүй үйлчилгээ үзүүлэхэд өрхийн эмнэлгүүдэд автомашины хэрэгцээ шаардлага байгаа тухай хүсэлтүүд ихээр ирдэг байсан.

Өнөөдөр иргэд болон ӨЭМТ-үүдээс тавьж байсан хүсэлт биеллээ олж, эхний ээлжинд 4,5,8,16 дугаар хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүд автомашинаа хүлээн авлаа. Тун удахгүй 12-р сардаа багтаад үлдсэн 6, 13, 14, 15, 18, 25, 26-р хороодод мөн автомашиныг нь хүлээлгэн өгөх болно. ӨЭМТ-ийн эмч, сувилагч ажилчид маань цөөн хүнтэй ажилдаг хэдий ч олон хүнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг, цар тахлын үед хамгийн их ачаалалтай ажилласан та нартаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

undefined

ШИНЭ МЭДЭЭ