“Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай" хэлэлцүүлэг боллоо
2022.11.22
Улстөр

“Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай" хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Олон Улсын Парламентын Холбоотой /ОУПХ/ хамтран “ПАРЛАМЕНТ БОЛОН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГУУД ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, ОУПХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Мартин Чунгонг, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дарга, доктор Стефани Бурри, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон албаны хүмүүс оролцож үг хэллээ.
Миний хувьд Олон улсын парламентын холбооны Ардчилал, хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгчийн хувиар оролцож санал бодлоо солилоо.

УИХ-ын тамгын газрын стратеги,судалгааны дарга Ц.Цогзолмаа удирдлаа. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс хоорондын хамтын ажиллагаа болон түүнийг бэхжүүлэх, хараат бус байдлыг хангах, зарим улс орнуудын сайн туршлагуудыг судлан нэвтрүүлэх зэрэг олон сэдвийн хүрээнд танхимаар болон цахимаар илтгэл тавигдаж, хэлэлцүүлгүүд өрнөлөө.

ШИНЭ МЭДЭЭ