2022.11.23
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Автозамын түгжрэлийг богино хугацаанд бууруулах талаар инновац шингэсэн цахим шийдэл хэрэгжүүлэхийг даалгав
Цахим Үндэстэн болох зорилтын хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын уялдааг сайжруулах, салбар хоорондын зохицуулалт хийх зорилгоор төрийн бүх байгууллагатай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамны салбарын цахим шилжилтийн талаар хийж хэрэгжүүлж байгаа болон цаашид хийх ажлын талаар холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтад УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Чинбүрэн, Н.Ганибал нар оролцлоо.
- Нийслэлийн 1.3 сая оршин суугчдад тулгамдаж байгаа автозамын түгжрэлийг хурдан хугацаанд бууруулах арга нь инновацад тулгуурласан технологийн шийдлүүдийн нэн яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй юм. Жишээлбэл, бусад улс оронд ухаалаг гэрлэн дохионы системийг ашиглан 20 хүртэлх хувиар түгжрэлийг бууруулдаг сайн туршлага байна. Хурдан хугацаанд шинээр зам, гүүр барих нь боломжгүй тул өнөөдрийн тулгамдсан нөхцөлд шууд хэрэгжих боломжтой технологийн шийдлүүдийг яаралтай боловсруулж хэрэгжүүлэхийг даалгалаа.
Зам, тээврийн хөгжлийн яамны төлөвлөгөөнд RFID tag ашиглан тээврийн хэрэгслийг таних, Улсын хэмжээнд бүртгэлтэй 950.000 тээврийн хэрэгсэлд олгох ажлыг 2023 оны хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэх талаар мэдээллийг өглөө.
- Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоонуудад төлбөр авах цэгийг RFID tag ашиглан цахимжуулан ашиглалтад оруулсан байна. Цаашид орон нутгийн авто замын төлбөр авах 19 цэгийг нэмж цахимжуулахаар зорьж байгаа бөгөөд цахим төлбөр төлөлтийн явц удаашралтай буюу 20-30 хувьтай байгаа. Тиймээс төрийн төлбөр тооцооны нэгдсэн стандарттай болох шийдэл хэрэгтэй байгаа нь уулзалтын үеэр хөндөгдлөө.
ШИНЭ МЭДЭЭ
"Миний кодын эхлэл" хакатон нээлтээ хийлээ
2022.11.14