2022.11.23
Зам, Тээвэр
Улаанбаатар хот “Зам тээврийн нэгдсэн систем"-тэй болно
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны "Зорчих хөдөлгөөний нэгдсэн систем"-ийн ажлын хэсгийн хуралдаан болов. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байгаа юм.
"Зам тээврийн нэгдсэн систем"-ийг бүрдүүлэх бодлогын түвшинд 4 байгууллага, зохион байгуулалтын түвшинд 1 байгууллага, дэмжлэгийн түвшинд 16 байгууллага хамтран ажиллаж байна.
Зам, тээврийн нэгдсэн системтэй болсноор нийслэлд тулгамдаж буй авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, авто зогсоолын хүртээмжийг сайжруулах үр дүн харагдах буй. Мөн гэмт хэргийн гаралтыг бууруулах, чиг үүргийн байгууллагуудын мэдээллийг нэгдсэн системээр хангахад дараах дэд системүүд онцгой үүрэгтэй.
- RFID тоног төхөөрөмж
- Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем
- Шалган нэвтрүүлэх товчоодын төлбөрийн систем
- Нийслэлийн Дата төв
- Газрын зургийн суурь системийг хөгжүүлэх, орон зайн мэдээлэл дээр тулгуурласан нийслэлийн авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем
- Мэдээлэл солилцооны дэд системийг хөгжүүлэх /Data ware house/
- Нийтийн тээврийн систем
- Видео менежментийн систем
- Авто зогсоолын систем.
Эдгээр төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн хэмжээнд өгөгдөл, мэдээллийн томоохон дэд бүтэц бий болж мэдээлэл солилцоо болон хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой. Цаашлаад зам, тээвэртэй холбоотой харилцаанд технологийн шийдэл нэвтрүүлж, авто замын сүлжээг сайжруулах, ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ЦОГЦ БОЛОМЖ БҮРДЭНЭ гэж бид харж байна.