МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.25
Хууль, эрх зүй

С.Чинзориг: Төрийн өмчийн байгууллагын газрыг хууль бусаар зарсан хэдэн газар байна вэ

УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Төрийн өмчит байгууллагын хэдий хэмжээний газрыг зориулалт бусаар ашиглаж, бусдад худалдаалсан байна. Судалгаа байна уу. Мөн Тусгай хамгаалалтын газар нутагт зориулалтын бусаар зарсан асуудал их бий. БОАЖЯ-нд судалгаа байна уу. Засаж, залруулах ямар ажил хийж байна. Ийм асуудал ахиж гарахгүй байхаар ямар заалт хуульд орж байна.

Газар эзэмшүүлэх хууль хэрэгжээд олон жил болж байгаа ч иргэдийн 20 хувь газраа өмчилж авсан. Яагаад ийм бага байна вэ. Үүнийг сайжруулах ямар заалт орж байна. Эдийн засгийн эргэлтэд оруулах газар иргэд сонирхож байгаа. Үүнийг хэрхэн анхаарах вэ. Бэлчээрийн хуульд өөрчлөлт орох уу. Өнөөдрийн нөхцөл байдлаар аймаг дундын нөөц газар 3-4 бий. Төв суурин газрын фермер, уяачдын мал ордог. Жирийн малчдын мал орж чаддаггүй.

Түүний асуултад Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ