2022.11.29
Гадаад харилцаа
Туркийн бирж хөгжүүлсэн туршлагаас судаллаа
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулга боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Туркийн бирж хөгжүүлсэн туршлагаас судалж байна. Турк улс 133 биржтэй. Биржийн арилжаа маш өндөр хөгжсөн улс байна. Бирж нь улаан буудай , эрдэнэ шиш, хөвөн, жимс жимсгэнэ гэх мэт газар тариалангийн бүтээгдэхүүн голчлон худалдаалдаг. Бидний танилцсан биржүүд дотроос "Хашгиралдаан" нэртэй зуу гаран жилийн түүхтэй бирж нь маш их сонирхол татлаа.
Худалдаачид болон худалдан авагчдыг маш энгийнээр нэг дор уулзуулж худалдааг нь хийлгэдгээрээ онцлогтой юм байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, тархуу нутагладаг малчин тариаланчтай манай улсын хувьд энэ болон олон зүйлийг Монголчлон хуулиндаа суулгах шаардлагатай харагдлаа. Монголд ХАА-н бирж байгуулагдаад есөн жилийн нүүр үзсэн ч бирж маань жинхэнэ утгаараа ажиллаж чадсангүй. Монгол орны онцлогт тохирсон түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг зөв зохицуулсан малчид, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хангасан ХАА-н биржийн хуулийн төслийг удахгүй өргөн барих юм.
ШИНЭ МЭДЭЭ
Монголын Тогтвортой Санхүүгийн Форум боллоо
2024.12.02
Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй уулзав
2024.08.21
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2024.08.15