2022.11.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Мэдээлэл технологийн үндэсний парк нь “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны 2021-2030 төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлэх” зорилт дэвшүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор Сурагчдад технологийн мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, их, дээд сургуульд суралцахад шаардлагатай мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг анх удаагаа санаачлан 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн одоогоор Сүхбаатар, Дорноговь, Дундговь болон Налайх, Багахангай дүүргүүдэд зохион байгуулсан бөгөөд энэ удаа Инновац Цахим Бодлогын Байнгын Хороотой хамтран Сонгинохайрхан дүүрэгт “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.