2022.12.02
С.Чинзориг: Аялал жуулчлалаар яг юу үзүүлэх вэ гэдгээ сайтар тодорхойлох нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байгууллагуудынхаа саналыг хэр их сонсож, саналыг нь хуулийн төсөлд тусгав. Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын төлөөлөл өнөөдөр өдөр хэвлэлийн хурал хийлээ. "Бидний эрх ашгийг хангаж чадсан хууль болоогүй" гэсэн байр суурьтай байх юм. Эдгээр байгууллагуудынхаа саналыг хэр сонсов.
Хуулийн 5 дугаар зүйлийг харахаар, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гээд байгаа юм. Гаднаас ирж байгаа жуулчид зочид буудалд байрлаад хоол идэхийн төлөө ирэхгүй. Хамгийн гол нь нүүдлийн аж ахуй эрхэлдэг аж байдал, ахуй соёлтой танилцахын тулд ирж байгаа. Ийм чиглэлийн юм үзүүлнэ гэдэг юмнууд чинь үүнд багтахгүй юм уу?
Агаараар тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа бол санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж байна. Энэ нь дотоодын аялал жуулчлал болон агаарын компанид хамаарах юм уу, гадаадад нь хамаарах уу. Үүн дээр тодруулга өгнө үү?
Сантай болж байгаа юм байна. Үүнийгээ жаахан өргөжүүлж болохгүй юу. Жуулчид Монголын онгон дагшин байгалийг үзэх гэж ирж байгаа. Түүх соёлын зүйлүүдийг сэргээн засах мөнгө олддоггүй, байгаль орчныг сэргээх, хамгаалах чиглэлийн зардлыг энэ сангаас санхүүжүүлэх байдлаар оруулж болоогүй юу.
Үндсэндээ дотоодын аялал жуулчлалд энэ хууль нь ямар давуу байдал олгох, ямар үйлчилгээ үзүүлэх вэ. Эдгээр нь тодорхой биш байна.
Улсын болоод орон нутгийн чанартай аялал жуулчлалын бүсэд отоглох цэгүүдэд байршаагүй бол торгох юм байна. Хээр гараад голын хөвөөн дээр майхантайгаа гараад ирэхэд торгуулах юм уу. Хариулт өгнө үү?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29