Байнгын хорооны хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ
2022.12.07
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Байнгын хорооны хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.12.07) хуралдаанаар 3 асуудлыг хэлэлцлээ.

1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
2. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
3. Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/ асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.
Геодези, зураг зүйн тухай хууль анх 1997 онд батлагдсанаас хойш бусад холбогдох хууль шинээр болон шинэчлэн боловсруулагдсантай холбоотой нийт 11 удаа 15 зүйл, 41 хэсэг, заалтад нэмэлт өөрчлөлт орж, хоёр хэсэг нэмэгдсэн нь 123 заалт бүхий хуулийн 30 хувьд өөрчлөлт орсон байна.

ШИНЭ МЭДЭЭ