МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв
2022.12.14

“Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2022.12.13/ хуралдаанаараа Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаад байгаа төрийн байгууллагуудын мэдээллийн системийн интеграци, тусгай зөвшөөрлийн нэгдсэн платформ, төрийн худалдан авалтын нэгдсэн систем, үндэсний аялал жуулчлалын портал, тоон гарын үсгийн дэд бүтцийг өргөтгөх, Үндэсний дата төвийг үндэсний клауд буюу үүлэн тооцооллын платформ болгон шинэчлэх зэрэг олон ажлыг төлөвлөсөн байна.

Миний бие өнгөрсөн гурван сарын хугацаанд төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй 40 гаруй удаагийн уулзалт хийхэд:

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөц;
  • Салбар хоорондын уялдаа, цахим системийн интеграци
  • Кибер аюулгүй байдал гэсэн гурван асуудал удаа дараа яригдсан.
“Ухаалаг засаг-2- төслийн хүрээнд эхний хоёр асуудлыг шийдвэрлэгдэхээр байгаа бол Кибер аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг төслийн хүрээнд анхаарч шийдвэрлэх шаардлагатай байгаа талаарх саналаа хуралдааны үеэр хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ