МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.15
Хууль, эрх зүй

Н.Энхболд: Цаг үеийн асуудлыг дагаж том хуулиудад өөрчлөлт оруулж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Хуульд гол үзэл баримтлал байх ёстой. Мөн хуульд оруулж болдог зүйл болохгүй зүйл гэж байх ёстой. Цаг үеийн хурцадмал асуудалтай холбогдуулан хуулиа батлаад байж болохгүй, үр дүнд хүрэхгүй байж магадгүй. Нийтийн эрх ашгийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох хэрэгтэй. Халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбоотой ялгаатай зүйлийг хэлье. Халдашгүй байдлын дэд хороо гэхээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг газар гэж ойлгоод байдаг. Дэд хороо, ХЗБХ, эцсийн шийдвэрийг Иххурал гаргадаг. Бүрэн эрх нэг өөр асуудал, халдашгүй байдал бас өөр. Халдашгүй байдал бол гэмт хэрэгт орсон асуудлыг хамгаалах зүйл биш.

Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ