МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.15
Хууль, эрх зүй

Б.Баттөмөр: Эрүүгийн хуулийн 22.10 дугаар заалт хэрэгжиж байна уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Би ямар хэрэг хийснээ мэдэхгүй, хэрэгт холбогдсон хүн байна. Энэ хуулийг бодлогын хувьд дэмжиж байна. Гэхдээ алдаа оноо байж магадгүй. Ардчилсан нийгэмд хууль засаглана. Иймд сайн хууль гарах ёстой. Эд хөрөнгийн хураана гэж байна. Эрсдэлээ тооцсон уу. Маш их хэлмэгдүүлэлт гардаг. Хуулийн 22.10-т үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн зүйл яригддаг. Олсон орлогоосоо зарлага ихтэй амьдарч байгаа олон хүн бий. Уг нь орлого зарлага нийцэж байх ёстой. Үүн дээр хэрхэн анхаарч байна.

Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ