bulgantuya.kh@gmail.com
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
Жиргэх
2022.12.15
Хууль, эрх зүй
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2022,12,15/-ны өдрийн хуралдаанаар
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав
Уул уурхайн бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээлийн арилжаанд олон хүндэрлүүд гарч байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр, уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байна.Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна. Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшнаас үлэмж зөрүүтэй байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулсан зэрэг асуудлууд тулгарч байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагаар анхдагч хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөл нь 7 бүлэгтэй байна.
Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг тусгасан байна.
ШИНЭ
МЭДЭЭ
“Цаг үе, үзэл бодол”: УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа оролцлоо
2023.12.18
ХНХЯ: Ахмадын тусламж үйлчилгээг сайжруулах талаар Канадын Элчин сайдтай санал солилцлоо
2023.12.14
ХНХЯ: Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Чуфанийг хүлээн авч уулзлаа
2023.12.14
УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн ээлжит уулзалт боллоо
2023.12.13
Монгол Улсад бие даан амьдрах төвийн чадавхыг хөгжүүлэх төслийн нээлт боллоо
2023.12.12
Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны нийслэл, дүүргийн бүсийн чуулган боллоо
2023.12.11
Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны нийслэл, дүүргийн бүсийн чуулган эхэллээ
2023.12.08
Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо
2023.11.27
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ
2023.11.27
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Ability Expo-2023” өдөрлөг болж байна
2023.11.27
БНХАУ-ын Хүний нөөц, нийгмийн хамгааллын сайд Ван Шяопинтай уулзлаа
2023.11.23
“ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕС БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдав
2023.11.17
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна
2023.11.17
УИХ-ын гишүүдэд экспертүүд үнэлгээ өглөө
2023.11.15
“Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил” уулзалт, хэлэлцүүлэг боллоо
2023.11.10
“Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
2023.11.10
Х.Булгантуяа: Хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг эх байх эрхийг нь хасчихаад яагаад дахиад эцэг эх байх гэрлэлтийг нь бүртгээд байдаг юм бэ?
2023.11.09
Азийн зуны спортын IV наадамд түүхэн амжилт гаргасан тамирчид баг дасгалжуулагчдад баяр хүргэлээ
2023.11.08
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах талаар Засгийн газрын мэдээлэл сонслоо
2023.11.03
Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт-хэлэлцүүлэг болов
2023.11.03