МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.15
Уул уурхай, Ашигт малтмал

Т.Энхтүвшин: Биржийн анхны үнийг аль биржээр тогтоох вэ

УИХ-ын чуулганы /2022,12,15/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Хөрөнгийн биржээр нүүрсээ борлуулахыг дэмжиж байна. Гэхдээ хилийн үнийг тодорхой болгоно гэдэг дээр аль биржийн үнийг барьж зарах вэ гэдэг нь чухал. Сүүлийн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр баригдсангүй. Энэ нь АМНАТ-аас болсон. Харин энэ биржээр жонш, төмрийн хүдрийн баяжмал, хорголжин төмөр зарагдана гэж ойлгосон. Энэ биржээр зарагдсан хагас боловсруулах бүтээгдэхүүнүүд энэ биржийн үнэ дээр дагалдуулаад АМНАТ тооцно гэж бодож байна. Энэ нь бодит болно, манай улс цаашдаа олон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно. Хариулт авъя. Хөрөнгийн биржийн хэдэн хувийг ОН-ийн болгох вэ? Хэрвээ олон нийтийн хувийг 66 болгох хэрэгтэй. Төр хувь их эзэмшээд ирэхээр хулгай явагддаг. Хөрөнгийн бирж хэдэн төгрөгийн хураамж авах вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ