МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.02
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Т.Энхтүвшин: Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын таван жилийн тэтгэмжийг олгох заалтын хэрэгжих хугацааг тодруулна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүдээс ирсэн хүсэлтийг сонслоо.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр орон нутагт жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Мөн дагалдах хуулиар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг тухайн сумд 100 хувь олгохоор тусгасан байна. Энэ бол зөв зүйтэй санал.

Баялгийнхаа тодорхой хувийг сум, орон нутгийн иргэд нь хүртдэг зарчим руу цаашид явах ёстой. Жилээс жилд уул уурхайн хайгуул, олборлолтын ажил ард иргэдийн эсэргүүцэлтэй тулж байна. Цаашид Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хүртэлх хувийг сум, орон нутгийн иргэдэд өгдөг, орон нутаг нь цаашлаад нөлөөллийнхөө бүсэд байгаа айл өрхдөө түүнийгээ хуваарилдаг, эрүүл мэнд, боловсролынхоо салбарт хөрөнгө оруулдаг зарчим руу явах нь зөв. Ингэж гэмээ нь Монгол Улсын уул уурхайн салбар, баяжуулах боловсруулах ч тэр хөгжих бололцоо нээгдэнэ. Иймээс оновчтой санал орж ирж хэмээн харж байна.

Дагалдах хууль дээр төрийн албан хаагчдын орон нутагт ажиллахад 5 жил тутамд нэг удаа дэмжлэг үзүүлэх заалт орж ирсэн. Энэхүү дэмжлэг нь 2024 ондоо олгогдоод явах уу эсвэл 2024 оноос хойш тооцож 2029 онд олгогдох юм уу.

Улаанбаатар хотоос сум, орон нутгийн төрийн захиргааны байгууллагад очин ажиллах төрийн албан хаагчдад, нэг жилд нь суманд нь ажиллавал 1.6, аймгийн төвд ажиллавал 1.3 жилээр тооцон дүйцүүлэх заалт орж ирлээ. Энэ заалт нь хасагдсан байх юм. Бидний яриад байгаа УБ хотын төвлөрлийг бууруулах, сайн албан тушаалтныг сум орон нутагт ажиллуулах бололцоо боломжийг нээж тухай ярьсан шүү дээ. Энэ заалт яагаад хасагдав?

Түүниий асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ