2022.12.16
Эдийн засаг, Худалдаа
С.Чинзориг: Төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хяналтыг тавих ёстой байгууллагын статус их бүрхэг байна
УИХ-ын /2022.12.16/-ны өдрийн ээлжит чуулганаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Гэхдээ байнгын хороон дээр нэлээн өргөн бүрэлдэхүүнтэйгээр, цаг гарган сууж гаргах шаардлагатай гэж бодож байна. Дотор талд нь авах, гээх юмнууд байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг Төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хяналтыг тавьж байгаа газар гэж ойлгодог. Энэ газрын статусыг дордуулахын сацуу хүчгүйдүүлсэн. Төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалт, хяналттай холбоотой асуудал гурван толгойтой болчихсон. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Ийм байдлаар явбал хулгай луйвар дийлдэхгүй.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар чинь Засгийн газрын тохируулагч агентлаг байсныг хэрэгжүүлэгч агентлаг болгочихсон. Одоогийн хуулиар “хороо” болох юм байна лээ. Хамгийн гол нь хамтын удирдлагатай агентлаг байх гэсэн зарчим байх нь зөв эсэхэд эргэлзэж байна. Хэлэлцэх эсэхийг дэмжээд явна, гэхдээ төрийн өмчийн удирдлагад зохицуулалт хийж байдаг, бодлогоор хангаж байдаг, хянал тавьж байдаг бүтэц байх юм уу. Тухайн бүтэц нь ямар байх юм. Хамтын удирдлагын зарчим засгийн газрын агентлагт байх нь зөв үү, буруу юу гэх мэт ярих асуудалд олон байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29