МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.16
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Хувийн хэвшлийнхнээ баяжихаас айдаг төр байж болохгүй

УИХ-ын /2022.12.16/-ны өдрийн ээлжит чуулганаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Бид хувийн хэвшлийнхээ баяжчих вий хэмээн айдаг юм шиг байгаа юм. Хувь ч бай, хувьсгалынх ч бай компаниудаа чадал оруулах, цаашид томрох, хөрөнгө оруулалтаа хийгээд явах боломжоор хангаад явах ёстой. Ийм байтал, манайхан төлөг болоогүй байхад нь нухчих гээд байх юм. Эдийн засгийн бодлого ч хувийн хэвшил зүг чиглэх ёстой. Тиймээс энэ тогтоолын төслийг дэмжээд явах нь зөв.

ШИНЭ МЭДЭЭ