МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үндэсний программ хангамжийн их дэлгүүр “MINDGOLIA.MN” нээгдлээ
2022.12.21
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Үндэсний программ хангамжийн их дэлгүүр “MINDGOLIA.MN” нээгдлээ

Дотоодын программ хангамж үйлдвэрлэгчдийн хөгжүүлсэн бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой “Mindgolia.mn” цахим дэлгүүр /2022-12-20/-ний өдөр нээлтээ хийлээ.

Төрийн байгууллага мэдээллийн технологийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор үндэсний дэд бүтцэд суурилсан худалдан авалтын системийг бүрдүүлсэн нь энэ юм.

Цаашид төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан www.mindgolia.mn цахим хуудсанд байршсан бүтээгдэхүүнийг клауд системд байршуулах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр Монголын компаниудын бүтээгдэхүүнийг дотоод, гадаадаас шууд ашиглах, тендерийн тогтолцоог халах, цаг хугацаа, төсөв хэмнэх гээд олон давуу тал үүсч байгаа юм.

Мөн дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд төрийн худалдан авалтад нээлттэй оролцох боломжоор хангагдаж, гарааны компаниудад бодит дэмжлэг болж, дотоод, гадаадын зах зээлд гарах шинэ хаалга ийнхүү нээгдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ