ХХААХҮ-ийн яамны 100 хоногт хийсэн ажлуудаас
2022.12.21
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

ХХААХҮ-ийн яамны 100 хоногт хийсэн ажлуудаас

ХХААХҮ-ийн сайдын ажлаа аваад 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлуудаасаа товчхон тайлагная.

Олон улсын жишгээр мал, махаа экспортлох мал эмнэлгийн хорио цээрт дэглэм бүхий “Эрүүл бүс байгуулах тухай” ХХААХҮЯ-аас бодлого гарган Засгийн газрын тогтоол батлууллаа.

Экспортод гаргах махыг квотгүй болгож, цонхны бодлогоор борлуулахаар шийдвэрлэлээ.

ХХААХҮЯ-ны дэргэдэх олон улсын хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөр, ЖДҮ-ийн сангийн 70-аас дээш хувийг орон нутгийн үйлдвэрүүдээ дэмжин санхүүжүүлэх шийдвэр гаргалаа.

Монголдоо үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлээ “Төрийн хамгаалалт”-д авахаар шийдвэрлэж байна.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин зөвхөн самнасан ноолуур экспортлох бодлогыг Засгийн газрын хуралдаанд оруулж, батлууллаа. Ингэснээр 2200 ажлын байрыг хадгалж, шинээр 4000-5000 ажлын байрыг бий болгоно.

2023 онд бод малаа ээмэгжүүлэх зорилт, төлөвлөгөө батлав. Ингэснээр борлуулж буй мал, махны гарал үүсэл тодорхой болохын сацуу малын хулгай таслан зогсоогдоно.

Хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийн хангамж 73 хувьд хүрч, зах зээлд борлуулагдсан 10 нэр төрлийн хүнсний ногооны мөнгөн урамшууллыг цахим бүртгэлийн системээр олгож эхэллээ.

ШИНЭ МЭДЭЭ