2022.12.23
Хүний эрх
Д.Өнөрболор: Шударга нийгмийг бүтээхийн төлөө дуу хоолойгоо хүргэж ажиллана
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг /2022.12.21/-ны өдөр зохион байгуулсан.
Уг нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор оролцож байр сууриа илэрхийллээ.
Тэрээр иргэд төдийгүй гадаа жагсаж буй иргэд Төр засаг хууль хяналтын байгууллагаас үүсээд буй нөхцөл байдал, хулгай, хууль бус байдалд хариуцлага тооцож, шударга шийдвэр гаргахыг л хүсэн хүлээж байна" гэсэн юм.