МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.23
Хууль, эрх зүй

С.Чинзориг: Парламентын засаглалын эрхийг Засгийн газарт шилжүүлж хэрэгжүүлэхдээ хэрхэн үр дүнтэй ажиллаж байна

УИХ-ын чуулганы /2022,12,23/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Энэ хуулийн зарим агуулгыг дэмжих, зарим тал дээр нь дэмжихгүй зүйл байна. ҮХӨ-өөр 2019 онд хууль санаачлагчдын хүрээ хязгаарыг тогтооно гэж орсон. Гэхдээ манай улс парламентын засаглалтай орон. Гэтэл Засгийн газраа дэмжинэ гээд энэ зарчмаа алдаж байна. Үүнд анхаарах хэрэгтэй. Сайд нарыг УИХ-аар хүн нэр бүрээр сонгодог байсныг ЗГ-ын сайд сонгодог болсон. Төсөв батлах онцгой эрхээсээ Засгийн газарт шилжүүлсэн үр дүн гарч байна уу. Мэргэжлийн болж чадаж байна уу.

Цаашдаа парламентад эрх байна уу. Нийгмийн харилцааг зохицуулж байгаа Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомжийн асуудлыг зөвхөн Засгийн газар боловсруулж, УИХ санаачлах эрхгүй болж байна вэ. Их хурлын гишүүд ард түмний төлөөлөл. Энэ онцгой бүрэн эрхэд хэт халдаж болохгүй.

Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ