МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"МХБ-ийн санал болгох хувьцааны 90 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулах нь ханш тогтвортой байлгах ач холбогдолтой"
2022.12.27
Эдийн засаг, Худалдаа

"МХБ-ийн санал болгох хувьцааны 90 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулах нь ханш тогтвортой байлгах ач холбогдолтой"

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хороо(ЭЗБХ)-ны дарга Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нүүрс зарж, борлуулдаг бүх арга зам ил тод биш учраас хулгайн асуудал гарах болсон. Төрийн өмчит компанийн удирдлага хэнд ямар хэмжээтэй нүүрсийг, хэдэн төгрөгөөр борлуулах эсэхийг тогтоодог байдлыг цэгцлэхийн тулд энэхүү хуулийг баталсан.

Монголын Хөрөнгийн бирж(МХБ) дээр нүүрсний борлуулалт явуулахаар хуульд заасан. Тус бирж хувьцааныхаа 34%-ийг нээлттэй арилжаалахаар болсон байна.

Ингэхдээ санал болгож буй нийт хувьцааны 90 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулна гэсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ нь хувьцааны ханшийг тогтвортой, үнэ цэнтэй байлгах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.

Мөн 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдэд 1,072 хувьцаа олгох тогтоолын төслийг арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн ЭЗБХ-ны хурлаар хэлэлцэнэ.

УИХ-ын зарим гишүүн 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд 1,072 хувьцаа олгохыг эсэргүүцсэн. Тэдний хувьд иргэд хувьцаагаа зарах, нөгөө талд мөнгөтэй хэсэг нь бүх хувьцааг авах вий гэх болгоомжлол байх шиг байна. Гэхдээ ямар нэг хүндрэл үүсэхгүй" гэдгийг хэлэв.

ШИНЭ МЭДЭЭ