МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.30
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Баттөмөр: Жилийн эцсийн байдлаар хэдэн ширхэг хувьцааг хэчнээн иргэн эзэмшиж байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан  боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ тогтоолд чухал зүйлүүд орж ирсэн байна. Тухайлбал лаборатор. Уул уурхайн бүтээгдэхүүнүүд гадагшаа гарахад лаборатор байх ёстой. Ямар бүтэцтэй бүтээгдэхүүн гаргаж байгааг бид мэдэхгүй шүү дээ.

Дараа нь миний олон жил ярьсан олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга. Уул уурхайн эзэд гэж яриад байгаа хүмүүс чинь лицензээ түр эзэмшиж байгаа. Тэгэхээр ард түмний баялгийг ямар үнээр, юу гаргасан юм. Ямар ашиг олсон юм. Юу худалдаж авч байна, энэ бүхэн ил тод байх ёстой.

12 тэрбум хувьцаа байгаа аж. 16.4 хувийг иргэд, 0.5 хувийг аж ахуй нэгж эзэмшдэг юм байна. 2021 оны 12 сарын 31-ий жилийн эцсийн балансаар хувьцаануудын тоо хэд байгааг хэлээч. Төрд хэчнээн нь байна. Яг тоогоор нь хэлнэ үү.

Хардах зүйл байгаа учраас хүмүүс хардаад байна л даа. Хардах юм гаргахгүйгээр ажиллах ёстой. 1072 хувьцааг үе шаттайгаар эргэлтэд оруулах гээд байна. Үүн дээр хардлага явж байна. Нийт хүн амын 42.5 хувь нь ядуу болон ядуурах магадлалд орчихсон гээд тогтоосон. Энэ хүмүүс хувьцаагаа зарах болоход ард түмний мэдэлд байдаг биш цөөхөн хүмүүсийн гарт ороод ядуурал улам нэмэгдээд байгаа юм. Уг хувьцаа бол Монголын ард түмнийг ядуурлаас гаргах арга хэрэгсэл. Хувьцаагаар дамжуулан мөнгөжүүлэх. 

Сүүлийн үед төрийн өмчийг хувьчилж байна, зүйтэй. Төрийн банк хувьчлагдсан. Үүний хэчнээн хувийг ямар компани яаж эзэмшсэнийг зарлаж болох уу. Эсвэл нууц юм уу. Ард түмэн мэдмээр байна шүү дээ. Төрийн өмчийг хувьчлахдаа ард түмэнд ямар мөнгө байна гэдгийг тооцолдог юм уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ