МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Булгантуяа Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилогдлоо
2023.01.06
Эдийн засаг, Худалдаа

Х.Булгантуяа Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилогдлоо

УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилогдлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун Эрдэнэ танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг авто замаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуун сухайт-Ганц мод, Ханги-Мандал, Шивээ хүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлэх, нүүрсний экспортыг 45-50 саяд хүргэх томоохон зорилтуудыг хэрэгжүүлж чадна хэмээн итгэж, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагыг нь харгалзсанаа онцлов.

Х.Булгантуяа нь 1981 онд Архангай аймагт төрсөн, 1998 онд 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургуулийг эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрийн зэрэгтэй төгссөн. 2008-2010 онд Дэлхийн банкны төслүүдэд, зөвлөх, төслийн удирдагч, 2010-2012 онд “Оюу толгой” ХХК-д төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх, 2012-2013 онд “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн газрын дарга, 2013-2016 онд МАН-ын Намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллагууд хариуцсан нарийн бичгийн дарга, 2016-2020 онд Сангийн дэд сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ