МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Эргэх холбоо-63" хөтөлбөр үргэлжилж байна
2023.01.24
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Эргэх холбоо-63" хөтөлбөр үргэлжилж байна

Улсын их хурлын гишүүн Ц.Идэрбат тойргийн гишүүдээ төлөөлөн “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд иргэд, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчидтэй уулзаж эхэллээ.

Тэрбээр УИХ-ын 2022 оны намрын чуулган завсарласантай холбогдуулан ийнхүү тойрогтоо ажиллаж байна. Өнөөдөр Хэрлэн сумын ЕБС-ууд, Политехникийн коллежид ажиллах бөгөөд эхний уулзалтаа “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн 60 шахам багш ажилтнуудтай уулзав.

Уулзалтаар УИХ-ын Хууль эрх зүй, Нийгмийн бодлого, Эдийн засгийн бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн ажил, 2022 намрын чуулганаар батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль, МУ-ын Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, тэдний саналыг сонслоо.
Чуулганы хугацаанд нэгдсэн чуулган 32 удаа хуралдаж, 180 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, бие даасан 18 хууль, Нэмэлт өөрчлөлт оруулах тухай 271 хууль, Улсын Их Хурлын 38 тогтоол баталсан юм.

Харин Байнгын хороо 108 удаа, дэд болон түр хороо 8 удаа, хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцсэн.

Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг нар оролцож, салбарын яамны бодлого, зохицуулалт, арга хэмжээний талаар багш нарт мэдээлэл хүргэлээ.

Сургуулийн багш, ажилтнууд ЕБС-багш нарын цалин нэмэгдүүлэх боломж, үйлчилгээний ажилтны цалин бага, 8 хувийн нэмэгдэл аргацаасан төдий, тендерийн хууль, урлаг заал, жишиг гал тогоо барих зураг төсөв зохиосонтой холбогдуулан нийт 9 санал асуулт асуув.

ШИНЭ МЭДЭЭ