МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТИКА Олон улсын байгууллагатай хамтарч ажиллана
2023.01.25
Орон нутгийн хөгжил

ТИКА Олон улсын байгууллагатай хамтарч ажиллана

Улсын Их Хурлын намрын чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакирын хамт Бүгд Найрамдах Турк Улсад албан айлчлал хийж байна.

БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны “ТИКА” олон улсын байгууллагын дэд ерөнхийлөгч Үмит Наци ЁРУЛМАЗ-тай албан уулзалт хийлээ. /2023.01.24/

Дорноговь аймаг БНТУ-ын Тика олон улсын байгууллагатай боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажилладаг бөгөөд өмнөх ажлуудаа Дорноговь аймагт үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхээр боллоо.

Үүнд: Иргэдийг эрүүл, эко хүнсний ногоогоор хангах, хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн төвд дөрвөн улирлын хүлэмж, Сайншанд сумын 2 дугаар сургуулийн урлаг залны засвар, тохижилт, 13 дугаар цэцэрлэгийн гадна биеийн тамирын талбайг шинээр барьж энэ онд ашиглалтад оруулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ