![СХД-ийн 31-р хороонд 250 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ](https://vip76.mn/media/news/original/2023/01/31/d3e545ca192a19a252eb53f61432cf75.jpg)
2023.01.31
Орон нутгийн хөгжил
СХД-ийн 31-р хороонд 250 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ
Хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах, нэг ч хүүхдийг сугалааны гадна үлдээхгүй байхын төлөө бодлогын түвшинд дорвитой анхаарч улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж байна.
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд 250 хүүхдийн хүчин чадалтай 306-р цэцэрлэг бүрэн ашиглалтад орж, нээлтээ хийлээ.