МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ази, Номхон далайн бүсийн залуучууд уур амьгалын өөрчлөлтийн эсрэг чууллаа
2023.10.30
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ази, Номхон далайн бүсийн залуучууд уур амьгалын өөрчлөлтийн эсрэг чууллаа

“Олон улсын социалист залуучуудын холбоо” байгууллага энэ жилийн тайлангийн хурлаа Монгол Улсад зохион байгуулж байна. Тус холбоо нь дэлхийн 110 орны “Социал демократ” үзэл баримтлалтай олон мянган залуусын нэгдэл болсон байгууллага юм.

Монгол Улсын Социал Демократ Монголын Залуучуудын холбоо /SDY/ нь тус байгууллагатай хамтын ажиллагаатай бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 26-28-ны хооронд Төрийн ордонд “Олон улсын социалист залуучуудын холбоо”-ны Ази, Номхон бүсийн зөвлөлийн тэргүүлэгчид цугларч “Бүс нутгийн цаг уурын өөрчлөлт” сэдвийн хүрээнд чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн нөлөөлөл болон үүнээс гарах арга замын талаар хэлэлцсэн.

ШИНЭ МЭДЭЭ