МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Эргэх холбоо 63" хөтөлбөр үргэлжилж байна
2023.02.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

"Эргэх холбоо 63" хөтөлбөр үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Гурванбаян тосгоны иргэдтэй уулзлаа.

Уулзалтад оролцсон 70 гаруй иргэдээс өвлийг хэрхэн давах, өвс тэжээлийн хомстол, инфляци, үнийн өсөлтөөс шалгаалсан худалдан авалттай холбоотой саналуудыг хэлж байв. Мөн эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдсон авилга, албан тушаалтны хэрэгт оноох ялыг илүү чангалах, цагдаа, хэсгийн төлөөлөгчгүй, тариалангийн бүс нутагт тариа тарьж байгаа компаниуд харьяаллын сум, тосгондоо орлого оруулах, татварын зохицуулалт хэрэгтэй байгааг хэллээ.

Тосгоны захирагч Ж.Энххуяг: Эмийн эргэлтийн сангийн тусгай зөвшөөрлийн сунгалт, орон нутгийн өмчийн 8 айлын байр шатсан, эд хогшлоо хөрөнгөө галд алдсан айлуудад орон байрны асуудал тулгамдсан талаар хэллээ. Мөн Төрийн байгууллагуудад их засваруудыг чанаргүй хийсэн учраас хүндрэл үүссэн. Захирагчийн ажлын албанд 17 орон тооноос 9 хүн ажиллаж байна.

Шалгалтад хүмүүсээ бэлдэж эхний хагас жилд нөхөхөөр төлөвлөсөн. Төрийн албаны тухай хуульд анхан шатанд ажиллаж байгаа албан хаагчдыг эмч нар шиг резидентийн зарчмаар ажиллуулах санал оруулж өгөөч. Хил хаагдахад хүнсний хүндрэл үүсэж үнэ хөөрөгдөл үүссэнийг улсаараа амслаа. Иймээс тариаланчидтайгаа хамтарч хүнсний 7-8 брэнд үүсгэх зорилго тавьсан. Тариалангийн эргэлтийн зурвас газрыг /зон/ хадлангийн чиглэлээр ашиглах, тариаланчид давхар мал малласантай холбогдуулан малчидтай зөрчил үүсгэж буй талаар дурдсан юм.

Мөн тэрбээр малчдын бэлтгэсэн хадлан дууссан учраас “Хурх буудай” ХХК, “Пролог системс” ХХК-уудад санал тавьж хямдралтай үнээр тэжээл өвс олгосон.

Тосгоны хэмжээнд 1200 гаруй бог хоргодсон, бод мал ядарсан, зудын байдал даамжирвал хэцүүднэ. Захирагчийн авто машин эвдэрч албаны унаагүй болсон учраас иргэдийн авто машиныг ашиглаж эвдрэл учруулсан. Хүн эмнэлгийн машины эдэлгээний хугацаа дууссан зэрэг тулгамдсан асуудлаа хэлж хэд хэдэн хүсэлт тавилаа.

Ингээд Тосгоны захирагчийн зүгээс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч Аймгийн удирдлагуудтай зөвшилцсөнөөр эрүүл мэндийн төвд авто машин шийдвэрлэх,  байр нь шатааж эд хогшлоо алдсан айл өрхүүдэд эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр боллоо. Монгол улсын Шадар сайд ирэх долоо хоногт Хэнтий аймагт ажиллахдаа зарим зудтай сумдын айл өрхүүдтэй газар дээр нь таилцаж тодорхой шийдвэр гаргах талаар энэ үеэр хэлэв.

ШИНЭ МЭДЭЭ