МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Эргэх холбоо-63"  уулзалтад Булаг, Баянмөнх багийн 100 гаруй иргэд оролцлоо
2023.02.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

"Эргэх холбоо-63" уулзалтад Булаг, Баянмөнх багийн 100 гаруй иргэд оролцлоо

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Засаг даргын орлогч Л.Батсайхан нарын хамт Хэрлэн сумын Булаг, Баянмөнх багийн 110 гаруй иргэдтэй “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд уулзаж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг нь хүлээн авлаа.

Уулзалтаар тойргийн гишүүдээ төлөөлөн УИХ-ын 2022 оны  намрын чуулганаар хэлэлцсэн асуудлууд, хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, эрүүл мэнд, боловсролын салбарын бодлого шийдвэр, хууль эрх зүйн бодлогын хүрээнд батлагдсан хууль, Монгол улсын 2023 оны эдийн засгийн тойм, төсвийн онцлог, тойргийн гишүүдийн ажлын талаар танилцуулсан бол аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн нийгэм, эдийн засгийн онцлог үзүүлэлт, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хүргэв.

Харин ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг салбарын бодлого, зорилт, ажлын талаар иргэдэд танилцууллаа. Тухайлбал, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100% хангах, арьс, шир, ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрийг төрийн оновчтой бодлогоор дэмжиж, зах зээлийн сүлжээг сумдад бий болгож, арьс ширний түүхий эдийнхээ үнийн өсөлтийг тогтворжуулах, малын хорио цээр бүхий эрүүл бүсүүдийг бий болгон олон улсын жишгийн дагуу чанартай, эрүүл цэвэр мах экспортлох боломжийг бүрдүүлэх салбарын бодлогын дунд хугацааны зорилтуудын талаар товч мэдээлэл өгөв.

Статистик мэдээллээс үзэхэд Монгол улс хүнсний хангамжийн бүтэц эх үүсвэрээр төмснийхөө 99,8%, махны 99,7%, мах махан бүтээгдэхүүний 96,3%, сүү, сүүн бүтээгдэхүүний 69,3%, хүнсний ногооны 56% хувь, өндөгний 52,6 хувийг дотоодоосоо хангаж байна.

Монгол улс ХАА, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүс, кластерын байршил тодорхойлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Шинэ сэргэлтийн бодлогод туссан Хөнгөн үйлдвэрийн салбарт “Шинэ ховд аж үйлдвэрийн парк”, “Дархан арьс ширний цогцолбор”, “Дорнод бүсийн ХАА-н үйлдвэрлэл, технологийн парк”-ийн талаар мөн танилцууллаа.

Үүнчлэн тэрбээр махны экспорттой холбоотой мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүсийг бий болгох хилийн боомт бүхий сумдад Дадал сум орж цаашид малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэхийг хэллээ. Цаашлаад Био комбинатын шинэчлэл, цахим хөдөө аж ахуйн биржийн шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авсан юм.

"ЭРГЭХ ХОЛБОО-63" БУЛАГ, БАЯНМӨНХ БАГИЙН 100 ГАРУЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ ✅✅✅
Өнөөдөр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Засаг даргын орлогч Л.Батсайхан нарын хамт Хэрлэн сумын Булаг, Баянмөнх багийн 110 гаруй иргэдтэй “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд уулзалт хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг нь хүлээн авлаа.
Уулзалтаар тойргийн гишүүдээ төлөөлөн УИХ-ын 2022 оны намрын чуулганаар хэлэлцэгдсэн асуудлууд Хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, эрүүл мэнд, боловсролын салбарын бодлого шийдвэр, хууль эрх зүйн бодлогын хүрээнд батлагдсан хууль, Монгол улсын 2023 оны эдийн засгийн тойм, төсвийн онцлог, тойргийн гишүүдийн ажлын талаар танилцуулж байгаа бол аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн нийгэм, эдийн засгийн онцлог үзүүлэлт, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хүргэлээ.
Харин ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг салбарын бодлого, зорилт, ажлын талаар иргэдэд танилцууллаа. Тухайлбал, Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100% хангах, Арьс, шир, ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрийг төрийн оновчтой бодлогоор дэмжиж, зах зээлийн сүлжээг сумдад бий болгож, арьс ширний түүхий эдийнхээ үнийн өсөлтийг тогтворжуулах, Малын хорио цээр бүхий эрүүл бүсүүдийг бий болгон олон улсын жишгийн дагуу чанартай, эрүүл цэвэр мах экспортлох боломжийг бүрдүүлэх салбарын бодлогын дунд хугацааны зорилтуудын талаар товч мэдээлэл хийлээ.
Статистик мэдээллээс үзэхэд Монгол улс Хүнсний хангамжийн бүтэц эх үүсвэрээр төмснийхөө 99,8 хувь, махны 99,7 хувь, мах махан бүтээгдэхүүний 96,3 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний 69,3 хувь, хүнсний ногооны 56 хувь, өндөгний 52,6 хувийг дотоодоосоо хангаж байна.
Монгол улс ХАА, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүс, кластерын байршил тодорхойлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Шинэ сэргэлтийн бодлогод туссан Хөнгөн үйлдвэрийн салбарт “Шинэ ховд аж үйлдвэрийн парк”, “Дархан арьс ширний цогцолбор”, “Дорнод бүсийн ХАА-н үйлдвэрлэл, технологийн парк”-ийн талаар танилцууллаа.
Үүнчлэн тэрбээр махны экспорттой холбоотой мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүсийг бий болгох хилийн боомт бүхий сумдад Дадал сум орж цаашид малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэхийг хэллээ. Цаашлаад Био комбинатын шинэчлэл, цахим хөдөө аж ахуйн биржийн шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.
Хэрлэн сумын багуудад хийсэн уулзалтуудад тухайн багаас аймаг, сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид мөн оролцсон юм.
 
 
 
 
 
+26
 
Бүх хариу үйлдэл:
9191
 

ШИНЭ МЭДЭЭ