МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэрлэн сумын 130 гаруй иргэдтэй уулзлаа
2023.02.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэрлэн сумын 130 гаруй иргэдтэй уулзлаа

“Эргэх холбоо-63” уулзалт Хэрлэн сумын Сариг, Өндөрхаан багт үргэлжиллээ.

Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ нарын хамт Хэрлэн сумын IV, V багийн 130 гаруй иргэд оролцлоо.

Иргэдийн санал хүсэлтээс онцолбол:

Сариг IV багийн иргэдийн төлөөлөл С.Ганболд: ЦХХХ-ны сайд Н.Учралын өргөн мэдүүлсэн Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг их хурлаар батлах болсон шалтгаан, Бэлчээрийн даацад салбарын яамнаас баримталж буй бодлогын талаар тодрууллаа.

Үүнчлэн тэрбээр Улс төрийн намуудын тухай хуулиар намыг хатуу гишүүнчлэлгүй болгох асуудалд анхаарч өгөөч. Орон нутгийн хэмжээнд, ялангуяа сумын хэмжээнд улс төржилт хэтэрхий их байна. Төрийн өндөр албан тушаалтны хулгай дээрэм гаарлаа. Бид 1992 оны үндсэн хуулийг батлахдаа төрд ийм их хулгай үүрлэнэ гэж төсөөлөөгүй. Үндсэн хуульд цаазын ялын агуулга бий. Цаазын ялын зохицуулалтыг уялдуулж өгөөч. Намбарын Энхбаярын үндсэн хуулийг битгий хэлэлцээрэй. Үндсэн хуулийн гол зарчим бол хүний эрх, эрх чөлөө юм.

Тив дэлхийн тэмцээн уралдаанд Улсын шигшээ багийн тамирчдаас бусад тамирчид хувиараа зардал гаргадаг. Үүн дээр төр, салбарын сайд анхаараасай. Зөрчлийн хуулийг эргэж хараарай гэв.

Г.Цэнд: “Оюуны шим” өрхийн эрүүл мэндийн төвд засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлага тулгарлаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулахад хүндрэлтэй боллоо. Бохир маш их үнэртдэг, тохь тух тааруухан, иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Иймээс жишиг өрхийн эмнэлгийг барьж өгөөч. Энэ саналаа бид У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед дэвшүүлсэн. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд анхаараарай гэв.

 Ц.Гантөмөр: “Аймгийн 100 жилийн ойтой холбогдуулан Чингис хотын өнгө үзэмжид анхаарч, аймгийг гутаасан хүнсний үйлдвэр гэх мэт балгасуудыг буулгах арга хэмжээ авч өгнө үү. Төрийн өмчтэй хуучин байруудаа засварлаж орон сууц болгох, мал эмнэлийн байруудад дахин төлөвлөлт хийх талаар бодлогоор анхааръя” зэрэг санал уламжлав.

Б.Батмөнх: Гурилын үйлдвэрийг анхаарч, ойтой холбогдуулан тохижуулах, Өндөрхаан СӨХ-ны. дарга н.Онон өмнөх жилүүдэд Нийтийн эзэмшлийн орон сууцад нэлээдгүй тохижилтын ажил хийсэн. Харин сүүлийн нэг жилд ажил хийгдээгүйг хэллээ. Мөн ХӨАА-н тоног төхөөрөмжийн хилийн татварын чөлөөлөлт, СӨХ-ны Хууль эрх зүйн орчны талаар анхаарч өгөхийг хүслээ.

н.Эрдэнэбилэг: Цэргийн тэтгэврийн шинэчлэл, нэмэгдэлтэй холбоотой асуудлаар санал хэллээ.

Харин Өндөрхаан V багийн ахмад н.Дорждэрэм:  Засгийн газар сайд нараа солиод ажил сайжрав уу,  тоосгон заводын тоног төхөөрөмж хэзээ ашиглалтад орох вэ? Соёлын төвийн 300 сая төгрөгийн санхүүжилттэй их засвар 6 сар үргэлжилж бна. Хэзээ засварлаж дуусах вэ?

н.Батгомбо: Бор-Өндөрийн гадны санхүүжилттэй жижиг уурхайг цэгцлэх, Онон Хэрлэн голын сав дагуух түүхийн ач холбогдол бүхий байгалийн дурсгалт газруудыг хамгаалах хэрэгтэйг уламжлав.

Ахмад багш н.Цэрэндаш: Зөвлөлдөх санал асуулгад оролцох хүсэлтээ илэрхийлээд орж чадаагүй. Ямар шалгуураар сонгон авч байна вэ. Орхоны хөндийд хот байгуулна гэж байхаар ойрын Багануурт хот байгуулах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол төрийн сүлдээ өөрчлөх хэрэгтэйг онцолж, Стратегийн ач холбогдол бүхий Нефьтийн үйлдвэр, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрээ барихад шуурхай ажиллах талаар мөн санал хэллээ.

Үүнчлэн V багийн иргэдээс өрхийн эмнэлэг ажиллахгүй байна, түргэн дуудахаар эм тариагүй ирдэг. Төр залуусаа дэмжсэн бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Орон нутаг тэдэнд зориулсан ажлын байр, хөнгөлөлттэй орон сууцыг бүрдүүлж өгнө үү. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, цэцэрлэг, сургуультай болмоор байна.

Тахилгат тосгоны Дэлийн бүрдэд айлын саравчтай чяцуу цас орж айлууд цасанд боогдсон. Эрүүл мэндийн даатгалаар ахмад настанд хөнгөлттэй олгогддог эмэнд анхаарах, Малчдын хороонд газар авсан айлуудын дэд бүтцийн асуудал, автобусны хүртээмжийн талаар санал хүргэв.

ШИНЭ МЭДЭЭ