МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нүүрсний биржийн арилжаа албан ёсоор эхэлж, амжилттай явж байна
2023.02.28
Уул уурхай, Ашигт малтмал

Нүүрсний биржийн арилжаа албан ёсоор эхэлж, амжилттай явж байна

УУХҮ-ийн яамнаас санаачлан Монгол Улсаас нүүрс импортлогч БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг урьж, нүүрсний бирж танилцуулах, сурталчлах арга хэмжээг яг одоо зохион байгуулж байна.

Арга хэмжээнд БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компани ирж оролцлоо.Нүүрсний биржийн арилжаа маань албан ёсоор эхэлж, амжилттай явж байгаа. Хүлээлтэд хүрсэн ажил болсон. Биржийн арилжаагаа улам төгөлдөржүүлснээр бид нүүрс тойрсон ХУЛГАЙ, АВЛИГА, хуйвалдааныг таслан зогсоож чадна гэсэн зорилготой ажиллаж байна.

Энэ зорилгын эсрэг хэсэг бүлэг ажиллаж байгаа нь мэдрэгдэж байгаа. Тиймээс бид худалдан авагч нартаа ойлголтыг зөв өгч, хэн нэгэн даргаас хамааралтай биш, ил тод нээлттэй биржийн арилжаанд итгэж оролцохыг уриална.

Цаашид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиа хэргжүүлэх бэлтгэл хангаж хуулиа сурталчлах, одоогийн биржийн арижаагаа улам сайжруулахад өнөөдрийн арга хэмжээ чиглэж байна.

ШИНЭ МЭДЭЭ