МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын аваргууд шагналаа гардан авлаа
2023.03.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Улсын аваргууд шагналаа гардан авлаа

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Орхон сумаас төрсөн "Улсын аварга малчин" Б.Амгаланбаатарт Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай болон аймаг, сумын удирдлагуудын хамт шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Б.Амгаланбаатар нь мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган тэднийг малжуулсан, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байдаг манлайлагч малчин юм.


"Хамгийн олон адуутай" Сайхан сумаас "Алтан унаганы эзэн" тодорлоо

2015 онд дөрвөн түмэн адууны баяраа хийж байсан Сайхан сум энэ жил 48 мянган толгой адуу тоолуулсан байна. Тус сумаас усан бар жилийн амжилтаараа "Улсын аварга малчин" - 1, "Алтан төлийн эзэн" -3 шалгарсны нэг нь Б.Бат-Орших юм. Б.Бат-Оршихын аав нь "Аймгийн алдарт уяач" бөгөөд тэрээр удам дагасан адуучин. Жилд дунджаар 100 гаруй гүү унагалдаг тэдний гэр бүл, төлөө эсэн мэнд хүлээн авч, айраг идээгээ бэлтгэж байна.

Төр засаг, түмэн олондоо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн залуу гэр бүлдээ улам их амжилт хүсч, сайн сайхныг ерөөе.

Хутаг-Өндөр сумын иргэн Х.Шижирбаатар "Улсын аварга тариаланч"-аар шалгарлаа

Улиран одож буй "усан бар" жилд Булган аймгаас 1 "Улсын аварга тариаланч" тодорсон нь Х.Шижирбаатар юм. Тэрээр "Улсын тэргүүний Гацуурхан цэцэрлэг"-ийн няраваар ажилладаг бол, эхнэр Б.Батцэцэг нь мөн "Улсын тэргүүний Хутаг-Өндөр сум"-ын ЗДТГ-ын даргаар ажилладаг. Төрийн байгууллагын их ажлынхаа хажуугаар зундаа төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ тариалан, өрхийн аж ахуйгаа өргөжүүлж байгаа хөдөлмөрч гэр бүл юм.


Орон нутагт ажиллаж, амьдарч буй залуу гэр бүлүүдэд үлгэр жишээ үзүүлж буй Та бүхэндээ ажлын их амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн малчин Д.Эрдэнэ-Очирт "Улсын аварга малчин" шагнал гардууллаа

Байгалийн үзэсгэлэнт Тэшиг сумын нийт газар нутгийн 80 гаруй хувийг ой мод эзэлдэг. Тиймээс тус сумын малчид бод малаа түлхүү өсгөн үржүүлж байна. Д.Эрдэнэ-Очирынх 2021 онд "Алтан тугал"-ын эзнээр шалгарч байсан бол энэ жил "Улсын аварга малчин"-ы болзлыг хангаж, шагналаа гардан авлаа.



Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн малчин П.Болдбаатарт "Улсын аварга малчин" шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ

Сайхан сум бол аварга хүчитнүүд, анхдагч баатрууд, айраг адуугаараа алдартай. "Улсын аварга малчин"-аар шалгарсан П.Болдбаатарынх 300 гаруй адуутай бөгөөд орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болсон айргаа уламжлалт аргаар нь исгэж, зах зээлд нийлүүлдэг. Зун, намрын улиралд 100 орчим унага барин, өдөрт хагас тонн сааль бэлтгэдэг байна. Өвөг дээдсээс уламжлуулж үлдээсэн айраг, адууны өв соёлоо тээж яваа хөдөлмөрч гэр бүлд баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

МОГОД СУМААС "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ТӨРЛӨӨ

Булган аймгийн Могод сумын Бүхт багийн малчин Болдын Энхтүвшингийн "Улсын аварга малчин" шагналыг хотонд нь гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. Б.Энхтүвшингийнх анх өрх тусгаарлахдаа 300 гаруй малтай айл гэр болж байсан бол энэ жил 2000 гаруй толгой мал тоолуулжээ. Могод сум хэзээнээс айраг, адуугаараа улсдаа алдартай. Б.Энхтүвшингийнх ч мөн адил адуун сүргээ түлхүү өсгөн, айраг цагаан идээгээ боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна.


Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малын эрүүл мэнд, чанар, үүлдэр угсаагаа сайжруулахад анхаарч байгаа хөдөлмөрч, хичээнгүй гэр бүлдээ баяр хүргэж, "Хөдөлмөрийн баатар" болохын ерөөл өргөе.

ШИНЭ МЭДЭЭ