Өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж буй иргэн жимс, хүнсний ногоо, таримал ургамал тарих боломжтой болно
УИХ-ын чуулганы /2023,11,24/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хуулийн танилцуулгыг танилцууллаа.
Газрын тухай хуульд “иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ хувийн гэр, орон сууцны зориулалтаар 0.07 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1.5 га-гаас тус тус илүү байна. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж буй иргэн эзэмшлийн газартаа гэр бүлийн хэрэгцээндээ зориулж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тариалж болно” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулах төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар газар нутгийн экологийн төлөв байдлын өөрчлөлтөөс шалтгаалж бэлчээрийн болон тариалангийн газрыг ашиглаж ирсэн уламжлалт арга ажиллагаа сэргэж, хөдөө аж ахуйн зориулалттай газрын ашиглалт, хамгаалалт сайжрах юм. Мөн иргэд өөрсдийн өвөлжөө, хаваржааны газартаа төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих эрх зүйн орчин бүрдэнэ. Хөрсний үржил шимийг нөхөн сэргээх байдал сайжрах, бэлчээрийн доройтол буурах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжрах зэрэг олон эерэг үр дүн гарна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар БОХХААБХ-ны санал дүгнэлтийг танилцууллаа.