МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүргийн 28-р тойргийн иргэдтэй хийх уулзалтууд эхэллээ
2023.03.03
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүргийн 28-р тойргийн иргэдтэй хийх уулзалтууд эхэллээ

Сонгинохайрхан дүүрэг, 28-р тойргийн иргэдтэйгээ уулзах уулзалтууд гуравдугаар сарын 3-ны өдөр 12, 13, 14, 15, 16-р хорооноос эхэллээ.

Уулзалтаар,

2022 оны намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүний хууль тогтоох үйл ажиллагааны хүрээнд ажилласан хуулиуд болон 28-р тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа тайлагнав.

Мөн төр засгийн бодлого шийдвэрүүд, тухайлбал Шинэ сэргэлтийн бодлогын үр өгөөж, эдийн засгийн нөхцөл байдал, өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан реформын шинжтэй онцлох үйл явдал, хуулиудын талаар ярилцлаа.

Тухайлбал,

Миний бие Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хянан шалгах Түр хороонд ажилласан бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт одоогийн байдлаар 1.1 их наяд төгрөгт хүрээд байна.

Мөн нүүрсний хулгайг таслан зогсоосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, төрөөс олгодог 1200 зөвшөөрлийг 300 болгож цөөлсөн Зөвшөөрлийн тухай хууль, Монгол Улсын цахим шилжилтийн талаар уулзалтын үеэр иргэдэд танилцуулж байна.

Түүнчлэн иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдлийг судалж, шийдвэрлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад үүрэг болгон ажилласан.

Иргэдтэй хийх уулзалт гуравдугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17, 30, 31, 43-р хороонд үргэлжилнэ.

ШИНЭ МЭДЭЭ