МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэд байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх үүднээс хувьцаа олгодог тогтолцоог хүсэж байна
2023.03.06
Орон нутгийн хөгжил

Иргэд байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх үүднээс хувьцаа олгодог тогтолцоог хүсэж байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хамт сонгогдсон тойргынхоо иргэдтэй хийх уулзалт өнөөдөр 5, 6-р хороодын уулзалтаар эхэлж байна. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.

Иргэд:

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал тэр дундаа 6-р хороонд байрлах 6 байрны асуудлаар саналаа хэлж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг төрөөс дахин санхүүжүүлэх талаарх хуулийн төсөлд санал бодлоо тусгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ;
  • Нийгмийн халамжийн тухай хууль болон даган мөрдөж байгаа журамд нэмэлт өөрчлөлт оруулах, тодруулбал Асаргаанд байгаа иргэдийн даатгалыг сунгахад зөвхөн хэвтрийн гэж журамлахаас илүү асаргаа шаардлагатай хавдартай болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, эдгээр иргэдийн даатгал сунгалтыг хялбаршуулах;
  • Томоохон бүтээн байгуулалт, уул уурхайгаас орж байгаа орлого, байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх үүднээс хувьцаа олгодог болох, хувьцаанд ноогдол ашиг олгож байх;
  • Өндөр насны тэтгэвэр тогтоох дараалсан 7 жилийг 5 жил болгон бууруулах;
  • Боловсролын чанарыг сайжруулах;
  • Орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал хөндөж байв.
  • Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг иргэд маш их хүлээж байна.

ШИНЭ МЭДЭЭ