МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохыг иргэдийн зүгээс хүсэж байна
2023.03.07
Орон нутгийн хөгжил

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохыг иргэдийн зүгээс хүсэж байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хамт сонгогдсон тойргынхоо иргэдтэй уулзах уулзалт үргэлжилж байна.

Өчигдөр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон дүүргийн холбогдох хэлтэс албадын дарга нар дүүргийн 37, 32-р хорооны иргэдтэй уулзлаа.

Иргэдийн зүгээс

  • Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох
  • Тэтгэврийн зөрүүг арилгах, үнийн өсөлт инфляцитай уялдуулан шат дараатай нэмэгдүүлэх
  • Түгжрэлийг бууруулах
  • Боловсролын чанарыг сайжруулж хүүхэд бүрт чанартай боловсрол олгох зэрэг асуудлуудыг хөндөж байна.

Харин нийслэлээс алслагдсан 32-р хорооны хувьд эрчим хүч тог цахилгаан тавих, хүчдэлийг нэмэгдүүлэх, худаг усны хүрэлцээ муу, алслагдсан хороодын Засаг дарга, ажилчдын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулах, Эмээлтэд цагдаагийн тасаг байгуулах, мал бордох газрын ойролцоо амьдарч байгаа иргэд амьдарч буй газраа өмчилж авах боломжтой эсэх талаар саналаа хэлэв.

Энэхүү уулзалт нь иргэдийг холбогдох албаныхантай уулзуулж, шийдвэрлэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдэж мэдээлэл, зөвлөгөө өгч байгаагаараа давуу талтай.

ШИНЭ МЭДЭЭ