МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Жаргалтхаан сумын иргэд санал хүсэлтээ илэрхийлэв
2023.03.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Жаргалтхаан сумын иргэд санал хүсэлтээ илэрхийлэв

“Эргэх холбоо-63” иргэдээ сонсох уулзалтын хүрээнд Жаргалтхаан сумын иргэд, сонгогчдоо сонсож, тэдэнд шинээр батлагдсан хууль тогтоомж, төрийн онцлог шийдвэрийн талаар мэдээлэл хүргэлээ.

Уулзалтад сум, орон нутгийн удирдлагуудаас гадна нийт 100 гаруй хүн ирснээс Иргэн н.Цэцэгмаа хөнгөлөлттэй эмийн хүртээмж, чанар, зах зээлд борлуулагдаж буй эмийн баталгаа, эрт илрүүлэгтэй холбоотой асуудлаар, н.Өнөржаргал СӨБ эзэмших тэгш боломж олгох, ялгаварлан гадуурхлаас ангид байх, хүүхэд бүрийн онцлог, ялгаатай байдлыг харгалзах үүднээс хувилбарт сургалт явуулах орчин, санхүүжилттэй холбоотой асуудлаар тодруулж, саналаа хэлэв.

Харин Жаргалтхаан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч  Н.Түвшинжаргал эрүүл мэндийн төвдөө орчин үеийн ЭХО аппарат шаардлагатайг тойргийн гишүүддээ уламжилсныг хүлээн авч судалж үзэхээ илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ