МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Алтан төлийн эзэд тодорлоо
2023.03.07
Орон нутгийн хөгжил

Алтан төлийн эзэд тодорлоо

МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран тодруулдаг “Алтан төлийн эзэн” 45 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн нэрэмжит шагналын "Алтан ишиг"-ний эзнээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4-р багийн малчин Базардарын Түмэнжаргалын гэр бүл тодорч шагналаа гардан авсан байна. Шагналыг УИХ-ын гишүүн Г. Мөнхцэцэг, тус сумын удирдлагууд гардуулан өгч, малч ухааныг өвлүүлэн авч яваа хөдөлмөрч гэр бүлд хотоор мал нь өсөж, хотлоор алдар нь дуурсаж, түмэн олондоо хүндлэгдэн, тэгш дүүрэн жаргаж явахын ерөөлийг өргөлөө.

ШИНЭ МЭДЭЭ