МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын 27-р тойргоос сонгогдсон гишүүд дүүрэгтээ ажиллаж байна
2023.03.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын 27-р тойргоос сонгогдсон гишүүд дүүрэгтээ ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагуудын иргэдтэй уулзах уулзалт 5 дахь өдрөө боллоо.

Өнөөдрийн уулзалт 22, 33, 20-р хорооны иргэд сонгогчидтой хийснээр өндөрлөв. Уулзалтын үеэр хороо тус бүрд нийтлэг тулгамдаж буй асуудлуудын санал, хүсэлтийг аман болон бичгийн хэлбэрээр иргэдээс хүлээн авч нэг бүрчлэн хариуг албан ёсоор буцаан өгч байгаа юм. 

Хороо тус бүрийн амьдрах орчин нөхцөлөөс шалтгаалж дэд бүтэц, нийтийн байрны гадна фасад, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт гээд олон асуудлыг иргэдээс хэлж ярьж байв.

Энэхүү уулзалтын хүрээнд хөндөгдсөн нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх, нэгж бүр дээр засаж залруулах, шинэчлэн бүтээн байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан ажил хэрэг болгон иргэдэд тавдугаар сард дахин тайлагнахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ