МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдлаа
2023.03.09
Орон нутгийн хөгжил

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдлаа

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ны баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн ажлын алба, Булган аймгийн МАН-ын хороо, эмэгтэйчүүдийн холбоод хамтран "Эмэгтэйчүүдийн манлайлал ба үнэт зүйл" хэлэлцүүлэг, "Ээждээ захидал бичээрэй" уралдаан, "Мянган сарнайн баяр", "Орчлонгийн сайхан хүүхнүүд" хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа.

"Ээждээ захидал бичээрэй" уралдаанд Булган аймгийн 9 сумаас 76 захидал цаасан болон цахим хэлбэрээр ирлээ.
Захидлуудыг МУ-ын гавьяат багш Л.Эгиймаа, МУ-ын зөвлөх зэрэгтэй ахмад багш Г.Наранцэцэг нар уншиж шүүсэн юм.

  • 1-р байранд: Э.Золжаргал "Сэлэнгэ суманд суугаа ээждээ бичсэн захидал"
  • 2-р байранд: Б.Гантунгалаг "Бэр охиноос нь бичсэн захидал"
  • 3-р байранд: М.Мөнх-Ивээл "Та миний нар" захидлууд шалгарлаа.

Шагналын эзэд Эрхүү хот, Байгаль далайд ээжтэйгээ хамт аялах эрхийн бичгээр шагнууллаа.

ШИНЭ МЭДЭЭ