Т.Аубакир: Малын халдварт өвчин тоглоом биш, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ
2023.03.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Аубакир: Малын халдварт өвчин тоглоом биш, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ

УИХ-ын /2023,03,17/-ны өдрийн хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар ХХАА-н сайд Х.Болорчулуун мэдээлэл танилцууллаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир ХАА-н салбарт тулгамдаж буй иргэдээс ирсэн асуултыг ажлын хэсгийн гишүүдээс асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Нэгдүгээрт, иргэн Доржбатаас, энэ хавар хоргодох малын тоо толгойг талаарх мэдээлэл гарсан уу. Баруун болон Говийн аймгуудаар өвөлжилт хүндрэлтэй байна. Хэдэн тооны мал энэ жил хоргодоод байна.

Хоёрдугаарт, Дорнод аймгийн иргэдээс энэ хавар хэдэн га газар тариалан эрхлэхээр төлөвлөж байна. Дайн байлдааны энэ хүнд үед улаанбуудайгаа манайх хангалттай тариалж, гурилын үнээ өсгөхгүй байх боломжтой юу.

Гуравдугаарт, манай аймгийн иргэдийн төлөөлөл болон малын эмч нараас малын эрүүл мэндийн асуудал махны экспорттой холбоотой асуулт ирүүлсэн. Малын эмч нар малд 5000 мянган төгрөгийн тариа хийхийн тулд машины шатахууны мөнгөө гаргаж чадахгүй санхүүгийн хүндрэлд ордог. Хоршооллын байдлаар ажиллаад "арга мухарлаа". Үүнийг хэрхэн шийдэх гэж байна.

Дөрөвдүгээрт, Малын эмчийн чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчнийхээ нийгмийн асуудлыг дэмжихгүй бол ажил цаашаа явахгүй. Малын халдварт өвчин тоглоом биш. Энэ жил хэрхэн ажиллах вэ.

Тавдугаарт,   Бэлчээрийн даац хэтэрлээ. Малын тоо толгойг зохистой түвшинд хүргэхэд ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Малын хөлийн татварыг малчдын санал асуулгаар баталсан. Гадагшаа мах гаргахад салбарын сайд анхаарч ажиллах ёстой. Компаниудын бүрдүүлсэн бичиг цаад талдаа бүрэн очихгүй байна. Иймд гадаад харилцаан дээрээ анхаарч ажиллах ёстой. Бас мал эмнэлгийнхээ үйлчилгээг сайжруулах ямар ажил хийгдэх гэж байна вэ.

Түүний асуултад ХХАА-н сайд болон ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ