МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2023.03.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аубакир, Б.Саранчимэг нар хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2023.03.16) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Манай улсад өнгөрөгч оны байдлаар 715 органик бүтээгдэхүүнийг 348 органик үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрлэснээ
www.organic.mofa.gov.mn
цахим хуудаст бүртгүүлжээ. Эдгээр органик бүтээгдэхүүний дийлэнх хувийг газар тариалангийн бүтээгдэхүүн эзэлж байна. Гэвч органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн орлогын хэмжээ, бүтээгдэхүүний чанар стандарт харилцан адилгүйгээс өнөөг хүртэл албан ёсны бүртгэл, судалдаа гараагүй байгаа юм. Мөн иргэдийн органик бүтээгдэхүүний талаарх ойлголт дутмаг, төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын тогтолцоо хангалтгүй, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдээгүй байгааг төсөл санаачлагчид хэлж байв.Иймд Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Органик хүнсний тухай хуулийн үйлчлэх цар хүрээг өргөжүүлэх, эх орны үйлдвэрлэлийн органик бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл нь 5 бүлэг, 18 зүйлтэй. Хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжиж олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байрыг бий болгохоос гадна эрүүл баталгаатай хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх боломжтой гэдгийг төсөл санаачлагчид онцлов.Хуулийн төсөлд органик хүнсний бүртгэл мэдээллийг цахим сангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхойлон тусгах, импортыг орлох үндэсний органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх, үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, органик үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, урамшуулал, органик үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд тавих хяналт, хариуцлагын тогтолцооны асуудлыг нарийвчлан тусгасан байна
ШИНЭ
МЭДЭЭ
Ч.Ундрам: Их дээд сургуулиудын ажилтнуудыг эрдэм шинжилгээний ажилд хамруулах нь чухал
2024.05.03
Ч.Ундрам: Тосгодын иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд ямар бодлого барих вэ?
2024.05.03
Ч.Ундрам: Эрүүл мэндийн шаардлага хангасан барилгын шинэ стандартыг мөрдүүлэх талаар яагаад ажиллахгүй байна вэ?
2024.04.26
ЕРӨНХИЙЛӨГЧ “УСНЫ ЭКО САВ” ШИНЭ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
2024.04.04
Зүүнхараа политехник коллежийн 15 жилийн ой тохиов
2024.03.31
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
2024.03.29
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймаг, Хөтөлд ажиллав
2024.03.28
Б.Ундрам: Алтанбулаг хот болох өргөжин хөгжих нь боомт, чөлөөт бүсийн зохицуулалтаас ихээхэн шалтгаална
2024.03.27
Ч.Ундрам: Гурилын үнийн хөөрөгдөлтэй тэмцэх нь зөв боловч хамгийн их эрсдэлийг тариаланчид үүрдэг
2024.03.27
Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
2024.03.25
Ч.Ундрам: Манай улсад хөдөө аж ахуйн цогц реформ хэрэгтэй байна
2024.03.19
УИХ, Засгийн газрын гишүүд Сэлэнгэ аймагт ажиллалаа
2024.03.18
Шинэ төмөр хүлгүүдээр хөдөөгийн иргэддээ хүрч үйлчилнэ
2024.03.17
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна
2023.11.16
“Ломбард”-ын харилцааг хуулиар зохицуулж байна
2023.09.08
Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
2023.06.30
Өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж буй иргэн жимс, хүнсний ногоо, таримал ургамал тарих боломжтой болно
2023.06.20
Бэлчээрийн газрын ашиглалттай холбоотойгоор Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
2023.06.20
УИХ-ын эмэгтэй гишүүд Европын Холбооны Элчин сайдуудтай уулзлаа
2023.05.17
Органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ
2023.04.21