МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2023.05.17
Гадаад харилцаа
УИХ-ын эмэгтэй гишүүд Европын Холбооны Элчин сайдуудтай уулзлаа
Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Б.Саранчимэг нарын эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр (2023.05.17) Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайдуудтай уулзлаа.
Элчин сайдууд 5 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Энэ үеэрээ УИХ дахь эмэгтэй гишүүдтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу Эмэгтэй гишүүдийн бүлгээс энэхүү уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад Европын холбоо, Финланд, Итали, Бүгд найрамдах Словени, Швед зэрэг улсуудын Элчин сайд нар оролцсон. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх, хүйсийн тэгш оролцоо буюу жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангасан талаараа Элчин сайд нар улс улсынхаа туршлагаас хуваалцаж, талууд сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцлоо.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгт энэ удаагийн парламентад сонгогдсон 13 гишүүн нам харгалзахгүй хамтран ажилладаг бөгөөд нийгэмд тулгамдаад буй асуудлуудаар хамтдаа гарц шийдэл боловсруулан ажилладаг юм. Тус бүлэг НҮБ болон Европын Холбоотой хамтран төсөл хэрэгжүүлэн ажилласны үр дүнд УИХ-д өргөн баригдсан, хэлэлцүүлгийн шатанд буй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдийг оролцоог хангахтай холбоотой дэвшилттэй заалтууд багтсан. Тиймээс үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа талаараа эмэгтэй гишүүдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.
ШИНЭ
МЭДЭЭ
Ч.Ундрам: Их дээд сургуулиудын ажилтнуудыг эрдэм шинжилгээний ажилд хамруулах нь чухал
2024.05.03
Ч.Ундрам: Тосгодын иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд ямар бодлого барих вэ?
2024.05.03
Ч.Ундрам: Эрүүл мэндийн шаардлага хангасан барилгын шинэ стандартыг мөрдүүлэх талаар яагаад ажиллахгүй байна вэ?
2024.04.26
ЕРӨНХИЙЛӨГЧ “УСНЫ ЭКО САВ” ШИНЭ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
2024.04.04
Зүүнхараа политехник коллежийн 15 жилийн ой тохиов
2024.03.31
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
2024.03.29
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймаг, Хөтөлд ажиллав
2024.03.28
Б.Ундрам: Алтанбулаг хот болох өргөжин хөгжих нь боомт, чөлөөт бүсийн зохицуулалтаас ихээхэн шалтгаална
2024.03.27
Ч.Ундрам: Гурилын үнийн хөөрөгдөлтэй тэмцэх нь зөв боловч хамгийн их эрсдэлийг тариаланчид үүрдэг
2024.03.27
Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
2024.03.25
Ч.Ундрам: Манай улсад хөдөө аж ахуйн цогц реформ хэрэгтэй байна
2024.03.19
УИХ, Засгийн газрын гишүүд Сэлэнгэ аймагт ажиллалаа
2024.03.18
Шинэ төмөр хүлгүүдээр хөдөөгийн иргэддээ хүрч үйлчилнэ
2024.03.17
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна
2023.11.16
“Ломбард”-ын харилцааг хуулиар зохицуулж байна
2023.09.08
Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
2023.06.30
Өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж буй иргэн жимс, хүнсний ногоо, таримал ургамал тарих боломжтой болно
2023.06.20
Бэлчээрийн газрын ашиглалттай холбоотойгоор Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
2023.06.20
УИХ-ын эмэгтэй гишүүд Европын Холбооны Элчин сайдуудтай уулзлаа
2023.05.17
Органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ
2023.04.21