2023.03.20
Эрүүл мэнд
Эмийн салбарынхантай уулзлаа
ЭМ-ийн сайд С.Чинзориг эмийн салбарынхантай өглөөний уулзалт хийж эм хангамжийн салбарт тулгамдаж буй асуудлаар ярилцаж байна.
Иргэдээс эмийн үнэ, чанартай холбоотой асуудал байнга гардаг. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар сүүлийн нэг жилийн хугацаанд эм, тарианы үнэ дунджаар 40 хувиар өссөн. Үнэ өсч буй шалтгааныг нарийвчлан судлах шаардлага байгаа юм. Өнөөгийн байдлаар манай улсын эм хангамжийн салбарт тусгай зөвшөөрөлтэй 3100 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж, 3400 гаруй нэр төрлийн эм импортоор авч, 1000 орчим нэр төрлийн эмийг дотооддоо үйлдвэрлэдэг.
Эдгээр эмийн чанар, аюулгүй байдал, үйлчилгээний идэвхийг бодитойгоор үнэлж, дүгнэлт гаргах лавлагаа лабораторийн чадавхийг бэхжүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Мөн эмийн замбараагүй хэрэглээнээс татгалзах, улсын эмийн нөөц бүрдүүлэх тогтолцоотой болох, эмийн салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд эмийн мэргэжилтнүүдийн санал чухал байгаа тул өнөөдрийн өглөөний уулзалтыг хийж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29