
2023.03.30
Орон нутгийн хөгжил
Төрийн албан хаагчид ёс зүй, сахилга хариуцлагын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь хэлэлцүүлэг боллоо
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн эмч, ажилтнуудад “Төрийн албан хаагчид ёс зүй, сахилга хариуцлагын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Удирдлагын академийн Хууль, эрх зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор А.Алтанзул илтгэл тавилаа. Энэ сургалтад Дархан-уул аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, ажилтан нийт 150 гаруй ажиллагсад оролцож тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцлоо.
ШИНЭ МЭДЭЭ

“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14



Шинэ хөдөө төсөлд 3 тэрбум төгрөг тусгагдлаа
2023.11.20

Б.Баттөмөр гишүүн тойрогтоо ажиллалаа
2023.11.19
