МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Татвар бол эдийн засгийг харилцааг зохицуулдаг үүрэгтэй
2023.12.13
Эдийн засаг, Худалдаа

Татвар бол эдийн засгийг харилцааг зохицуулдаг үүрэгтэй

Татварын цогц шинэчлэлийн хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүдийг хамт Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

2019 онд татварын багц хуулийн шинэчлэлийн ажлын хэсгийг ахалж ажиллаж батлуулсан.Үүнээс хойш 4 жил өнгөрсөн байна. Энэ шинэчлэлээр хийсэн ажлууд улс орны эдийн засагт бодит үр дүнг өгсөн.

Татвар бол эдийн засгийг харилцааг зохицуулдаг үүрэгтэй. Энэ утгаар дараагийн шинэчлэлийг хийх шаардлага тулгарч байна. Энэ шинэчлэлийн хүрээнд НӨАТ-аас гадна Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, онцгой албан татварын шинэчлэлүүд хийгдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ